Монгол банк
Бэлэн Бэлэн бус
Валют Авах Зарах Авах Зарах

Хайлт

  • Нүүр
  • Мэдээ
  • ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГ -аар дахин шалгарлаа
ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГ -аар дахин шалгарлаа
share tweet

 Монголын Банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ББСБ-уудын нэгдсэн "АЛТАН ОД" цэнгүүн 2016 оны 12 сарын 21-ны үдэш СӨҮЛ ресторанд амжилттай зохион байгуулагдлаа.

 МББСБХолбооноос жил бүр Банк бус санхүүгийн салбарын нийгэм, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, тухайн салбарыг хөгжүүлэхэд идэвхи санаачлага гарган, онцгой хувь нэмэр оруулан, улсад төлсөн татвар, нийгмийн даатгалын төлөлт, СЗХ-ны зохистой харьцааны шалгуурыг хангаж ажилласан байдал болон нийгмийн хариуцлага, санхүү, маркетинг, менежментийн бүхий л үзүүлэлттэй, бусдыгаа манлайлан ажилладаг шилдэг байгууллагуудаа шалгаруулдаг уламжлалтай билээ

  БИД ББСБ нь 4 дахь удаагаа салбарын "ОНЫ ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА"-аар шалгарч 2016 оны АЛТАН ОД-ын эзэн боллоо.Мөн Монгол улсад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, мэдлэг чадвараа дайчилж, идэвх зүтгэл гарган, үр бүтээлтэй ажиллаж байгааг үнэлж БИД ББСБ-ын ажилтануудыг дараах байдлаар шагналаа.

share tweet