Монгол банк
Бэлэн Бэлэн бус
Валют Авах Зарах Авах Зарах

Хайлт

БИД гэж хэн бэ ?

БИД ББСБ Олон улсын Smartcampaign буюу харилцагчдын эрх ашгийг хамгаалах Олон улсын хөдөлгөөнд гишүүнээр элсэн орж, тус хөдөлгөөнөөс дэвшүүлэн хэрэгжүүлж буй 7 зарчмыг байгууллагын бүхий л үйл ажиллагаанд хэрэгжүүлэн, хэвшүүлэх ажлыг хийлээ. Энэ ажлын хүрээнд бид Байгууллагын бүх бодлого, журмуудад эдгээр 7 зарчмуудыг тусган ялангуяа харилцагчдад ил тод, шудрага үйлчилгээ үзүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, санал гомдлыг хүлээн авч шуурхай шийдвэрлэж байх, тэднийг хэт өрийн дарамтанд орохоос урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж, нийт ажилтнууддаа сурталчлан таниулах, хэвшүүлэх сургалтуудыг зохион байгуулсан.

БИД ББСБ нь 2007 оноос эхлэн НХХЯ-ны харъяа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн хөнгөлөлттэй зээлийн төслийг 2 удаа амжилттай хэрэгжүүлсэн ба 2 дахь шатны төслийг 2012 оны 11-р сарын 29-нд амжилттай хэрэгжүүлж дуусгаад байна. Төсөл нь хөнгөлөлттэй зээлээр дамжуулан Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар дүүргийн хувиараа хөдөлмөр эрхлэгч болон өрхийн аж ахуй, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхийг хүсэгч ажилгүй иргэн, малчин, албан бус хөдөлмөр эрхлэгчид, аж ахуйн нэгж, байгууллагад ажлын байр шинээр бий болгох замаар тэдний амьжиргааг дээшлүүлэх зорилготойгоор хэрэгжсэн болно.

Мөн БИД ББСБ нь 2010 оноос Монгол улсын засгийн газрын санаачлага, Дэлхийн банкны санхүүжилт, Бичил санхүүгийн хөгжлийн сангийн шугамаар "Тогтвортой амьжиргаа-II" төслийн зээлийг Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргүүдийн орлого багатай болон ядуу иргэд, өрхүүдэд орлогоо нэмэгдүүлэх, өрхийн амьжиргаагаа сайжруулахад нь зориулан олгож байна. Төслийн зээлийг маш амжилттай хэрэгжүүлсэн тул дахин 2012, 2013, 2014 онуудад дахин хэрэгжүүлсэн. Энэхүү зээлийн үргэлжлэл болох Бичил санхүүгийн хөгжлийн сангын зээлийг 2015 он гарсанаас хойш Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн орлого багатай болон ядуу иргэд, өрхүүдэд орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор дахин олгож эхлээд байна.

Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр бид Монгол улсын засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих замаар өрхийн амьжиргааг дээшлүүлэх, ажилгүйдлийг бууруулах, улмаар ядуурлыг бууруулах үйл хэрэгт өөрийн чадварлаг баг, хамт олны хуримтлуулсан туршлага, ололт амжилтандаа тулгуурлан зохих хувь нэмрээ оруулж, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлж, төрийн ачаанаас үүрэлцэж байна гэж бид дүгнэж байна.

БИД ББСБ нь 2014 онд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Италийн "Микрофинанза Рейтинг" компаниар Нийгмийн хариуцлагын үнэлгээ хийлгэсэн ба В+ үнэлгээ авсан нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулж байгаа санхүүгийн байгууллага болсоны илрэл юм.