Монгол банк
Бэлэн Бэлэн бус
Валют Авах Зарах Авах Зарах

Хайлт

Ерөнхий мэдээлэл

БИД ББСБ-ын хувьд ажил олгогч, ажилтан хоорондын харилцаа нь Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”, бусад холбогдох хууль болон байгууллагын “Хүний Нөөцийн Бодлого”-оор зохицуулагддаг ба ажлын байрны нөхцөл, эрүүл ахуй, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, ажилтан албан хаагчдын сургалт, хөгжлийн асуудлууд нь холбогдох тус тусын журмуудаар зохицуулагддаг болно. Мөн БИД ББСБ 2014 онд “Хүний нөөцийн бодлого”-оо шинэчлэн сайжруулж, ажил олгогч, ажилтан хоорондын хөдөлмөрийн харилцааг улам боловсронгуй, тодорхой болгон өөрчлөлт оруулсан ба өөрсдийн ажилтан албан хаагчдын албан тушаал дэвших, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, төлөвлөх, ажиллах нөхцөл, амралт, сонгон шалгаруулалт, цалин, урамшуулал, шагнал, үүрэг, хариуцлага, сургалт гэх мэт бүх тогтолцоог нарийвчлан зааж, тодорхой болгож өгсөн.

БИД ББСБ-ын ажилтан нь орон сууцанд амьдарна гэсэн зарчмын хүрээнд өнгөрсөн 2014 онд орон байргүй 3 ажилтны орон сууцны түрээсийн зардлыг байгууллагаас бүрэн гаргаж дэмжлэг үзүүлсэн.

БИД ББСБ-ын ажилтнуудад зориулсан хөнгөлөлттэй цалингийн болон лизингийн зээлийн бүтээгдэхүүн гарган хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгч байна.

Ажилтан мэргэжлийн чиглэлээр төлбөртэй сургалтанд хамрагдаж, мэдлэг боловсролоо дээшлүүлсэн ба үүний хажуугаар бид байгууллагын дотоод нөөц бололцоог ашиглан төрөл бүрийн сургалтуудыг явуулж байна.

БИД ББСБ нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий Италийн “Microfinanza Rating” үнэлгээний компаниар 2014 оны 08 дугаар сарын 14-ний байдлаар Нийгмийн хариуцлагийн үнэлгээ хийлгэж В+ үнэлгээ авсан нь олон улсын түвшинд үйл ажиллагаагаа явуулж буй санхүүгийн байгууллага болсны илрэл юм. Тус үнэлгээний систем болон аргачлал нь дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөж, туршигдсан стандарчлалын дагуу хийгддэг бөгөөд нийтдээ 24 шатлалтай юм.

Мөн бид ажилтнуудынхаа бие бялдрыг чийрэгжүүлэх, хамт олны нөхөрсөг, багийн уур амьсгалыг бэхжүүлэх үүднээс Хөдөлмөрийн дээд сургуультай заалны түрээсийн гэрээ байгуулан долоо хоног бүрийн Пүрэв гарагт спортоор хичээллэх, төрөл бүрийн уралдаан тэмцээн зохиох бололцоог олгож байна.