Монгол банк
Бэлэн Бэлэн бус
Валют Авах Зарах Авах Зарах

Хайлт

Хийгдсэн ажлууд

ББСБ-ын Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажлын тайлан

1. Тухайн жилд нийгмийн сайн сайхны төлөө шинэ санал санаачлага дэвшүүлж, идэвх зүтгэл, хүчин чармайлт гарган, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсартайгаар хэрэгжүүлсэн байдал.

Олон улсын нийгмийн хариуцлагын ISO 26000 стандартын дагуу байгууллагын нийгмийн хариуцлагыг дараах 7 зарчмаар тооцон гаргадаг ба эдгээр зарчмуудын дагуу БИД ББСБ-ын үнэлгээг гаргавал дараах байдалтай байна. Үүнд:

1 Хүний эрх. 
БИД ББСБ нь хүний эрхийг дээдэлсэн, аливаа нас, хүйс, яс, үндэс, нийгмийн гарал, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахгүй байх, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэх мэт Монгол улсын үндсэн хуулиар баталгаажсан ардчилсан, хүмүүнлэг нийгмийн зарчмуудыг үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба эдгээр зарчмууд нь БИД ББСБ-ын бодлогын бичиг баримтууд болох Зээлийн бодлого, Хүний нөөцийн бодлого, НББ-ийн бодлогууд, эдгээртэй холбоотой журмуудад бүрэн тусгалаа олсон байдаг. Жишээ нь: Эмэгтэй ажилчидын тоо 48 хувь, эрэгтэй ажилтаны тоо 52 хувь, зээлдэгч эмэгтэйчүүдийн тоо 54 хувийг эзлэж байна.

2. Хөдөлмөр
БИД ББСБ-ын хувьд ажил олгогч, ажилтан хоорондын харилцаа нь Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”, бусад холбогдох хууль болон байгууллагын “Хүний Нөөцийн Бодлого”-оор зохицуулагддаг ба ажлын байрны нөхцөл, эрүүл ахуй, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, ажилтан албан хаагчдын сургалт, хөгжлийн асуудлууд нь холбогдох тус тусын журмуудаар зохицуулагддаг болно. Мөн БИД ББСБ 2014 онд “Хүний нөөцийн бодлого”-оо шинэчлэн сайжруулж, ажил олгогч, ажилтан хоорондын хөдөлмөрийн харилцааг улам боловсронгуй, тодорхой болгон өөрчлөлт оруулсан ба өөрсдийн ажилтан албан хаагчдын албан тушаал дэвших, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, төлөвлөх, ажиллах нөхцөл, амралт, сонгон шалгаруулалт, цалин, урамшуулал, шагнал, үүрэг, хариуцлага, сургалт гэх мэт бүх тогтолцоог нарийвчлан зааж, тодорхой болгож өгсөн.
БИД ББСБ-ын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сурч боловсрох, хөгжих, дэвших бололцоог хангах, эрүүл чийрэг байлгах, улмаар тэдний хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор KPI үнэлгээний журмыг боловсруулан баталлаа.

ББСБ-ын ажилтанууд нь мэргэжлийн чиглэлээр төлбөртэй сургалтанд хамрагдаж, мэдлэг боловсролоо дээшлүүлдэг ба үүний хажуугаар бид байгууллагын сургалтын төлөвлөгөөний дагуу дотооддоо төрөл бүрийн сургалтанд хамрагддаг.

БИД  ажилтнуудынхаа бие бялдрыг чийрэгжүүлэх, хамт олны нөхөрсөг, багийн уур амьсгалыг бэхжүүлэх үүднээс Хөдөлмөрийн дээд сургуультай заалны түрээсийн гэрээ байгуулан долоо хоног бүрийн Пүрэв гарагт спортоор хичээллэх, төрөл бүрийн уралдаан тэмцээн зохиох бололцоог олгож байна.

3. Байгаль орчин
БИД ББСБ-ын удирдлага санхүүгийн хувьд тогтвортой, ашигтай ажиллаж, Монгол улсын хууль, төрийн зохицуулах байгууллагаас тавьж буй шалгуур үзүүлэлт, шаардлагын хүрээнд үйл ажиллагаагаа явуулахаас гадна Монгол улсын нийгэмд бичил санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан оруулж буй хувь нэмэр, үүрэг оролцоогоо нэмэгдүүлэх, ялангуяа орчин үеийн бизнесийн чиг хандлага болсон байгаль орчинд хор нөлөөгүй, ногоон бизнесийг хөхүүлэн хөгжүүлэх чиглэлийг удирдлага болгон ажиллаж байна. Үүний нэгэн жишээ нь БИД ББСБ-ын Зээлийн бодлогод Байгаль орчинд хор хөнөөл учруулах болон аливаа байгаль орчинтой холбоотой хууль зөрчсөн үйл ажиллагаа эрхэлдэг бизнесийг санхүүжүүлэхийг хориглосон заалтыг тодорхой тусгасан байдаг.

4. Шударга ил тод үйл ажиллагаа
БИД ББСБ нь харилцагч байгууллагуудынхаа өмнө санхүүгийн ил тод байдлыг хэрэгжүүлэх, өөрсдийгөө сурталчлах үүднээс Олон улсын MIXMARKET сайтад бүртгэгдэн, санхүүгийн тайлан болон жилийн эцсийн Аудитын мэдээнүүдээ тогтмол илгээн ил тод байршуулдаг болсон. Ингэснээр гадаад болон дотоодын хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч байгууллагууддаа хүссэн үедээ тус сайтаар дамжуулан манай дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжийг олгож байгаа юм.
Ил тод, тунгалаг байх нь байгууллагын гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, тэдний итгэлийг олох, хамтын ажиллагааг өрнүүлэхэд хамгийн чухал зарчмуудын нэг юм. 
Мөн БИД ББСБ нь сар бүрийн санхүүгийн тайлан балансаа Санхүүгийн зохицуулах хороонд хугацаанд нь хүргүүлж, хянуулдаг ба СЗХ-ны шалгуур үзүүлэлтүүдийг нэг бүрчлэн ханган ажилладаг.  Мөн жил бүрийн эцсийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлангаа өдөр тутмын сонингоор дамжуулан олон нийтэд хүргэж байна.
НҮБ-аас баталсан дэлхий даяар авлигатай тэмцэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг олон улсын конвенц болон зарчмуудад Монгол улс нэгдэн орсон бөгөөд, БИД ББСБ нь энэхүү санаачлагыг дэмжигч, хэрэгжүүлэгч байгууллага болохоор гэрээнд гарын үсэг зурж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус гэрээний дагуу ББСБ нь бүхий л үйл ажиллагаандаа авлигаас ангид байх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор баримтлах бодлого, журам, хяналтын механизмыг тусгасан “БИД ББСБ-ын Авилгатай тэмцэх хөтөлбөр”-ийг боловсруулан үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлж байна. Монгол Улсад авилгал бодитойгоор оршиж улс төр, эдийн засгийн хөгжилд саад бэрхшээл учруулж, улмаар үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрээд байгаа энэ үед БИД ББСБ нь Авилгалтай тэмцэх хөтөлбөрийг боловсруулан, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа нь бүх нийтээрээ авлигатай тэмцэх үйлсэд өөрсдийн хувь нэмрийг бодитойгоор оруулж байна гэж бид үзэж байна.

5. Хэрэглэгч
БИД ББСБ Олон улсын Smartcampaign буюу харилцагчдын эрх ашгийг хамгаалах Олон улсын хөдөлгөөнд гишүүнээр элсэн орж, тус хөдөлгөөнөөс дэвшүүлэн хэрэгжүүлж буй 7 зарчмыг байгууллагын бүхий л үйл ажиллагаанд хэрэгжүүлэн, хэвшүүлэх ажлыг хийлээ. Энэ ажлын хүрээнд бид Байгууллагын бүх бодлого, журмуудад эдгээр 7 зарчмуудыг тусган ялангуяа харилцагчдад ил тод, шудрага үйлчилгээ үзүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, санал гомдлыг хүлээн авч шуурхай шийдвэрлэж байх, тэднийг хэт өрийн дарамтанд орохоос урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж, нийт ажилтнууддаа сурталчлан таниулах, хэвшүүлэх сургалтуудыг зохион байгуулсан.
БИД ББСБ нь 2007 оноос эхлэн НХХЯ-ны харъяа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн хөнгөлөлттэй зээлийн төслийг 2 удаа амжилттай хэрэгжүүлсэн ба 2 дахь шатны төслийг 2012 оны 11-р сарын 29-нд амжилттай хэрэгжүүлж дуусгаад байна. Төсөл нь хөнгөлөлттэй зээлээр дамжуулан Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар дүүргийн хувиараа хөдөлмөр эрхлэгч болон өрхийн аж ахуй, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхийг хүсэгч ажилгүй иргэн, малчин, албан бус хөдөлмөр эрхлэгчид, аж ахуйн нэгж, байгууллагад ажлын байр шинээр бий болгох замаар тэдний амьжиргааг дээшлүүлэх зорилготойгоор хэрэгжсэн болно. 
Мөн БИД ББСБ нь 2010 оноос Монгол улсын засгийн газрын санаачлага, Дэлхийн банкны санхүүжилт, Бичил санхүүгийн хөгжлийн сангийн шугамаар "Тогтвортой амьжиргаа-II" төслийн зээлийг Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргүүдийн орлого багатай болон ядуу иргэд, өрхүүдэд орлогоо нэмэгдүүлэх, өрхийн амьжиргаагаа сайжруулахад нь зориулан олгож байна. Төслийн 1-р шатны хэрэгжилтийн явцыг Бичил Санхүүгийн Хөгжлийн Сангаас өндрөөр үнэлсэн ба 2012, 2013, 2014 онуудад дахин амжилттай хэрэгжүүлсэн. 2015 он гарсанаар Бичил санхүүгийн хөгжлийн сангын төслийн зээлийг Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн орлого багатай болон ядуу иргэн, өрхөд орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор олгож эхлээд байна.  
Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр бид Монгол улсын засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих замаар өрхийн амьжиргааг дээшлүүлэх, ажилгүйдлийг бууруулах, улмаар ядуурлыг бууруулах үйл хэрэгт өөрийн чадварлаг баг, хамт олны хуримтлуулсан туршлага, ололт амжилтандаа тулгуурлан зохих хувь нэмрээ оруулж, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлж, төрийн ачаанаас үүрэлцэж байна гэж бид дүгнэж байна.

6. Нийгмийн хөгжил оролцоо

Харилцагчид болон иргэдийн санхүүгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд амархан” нэртэй өрхийн орлого, зарлагын дэвтрийг БИД ББСБ-аас санаачлан хэвлүүлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлан нийт харилцагчид болон олон нийтэд хүргэсэн нь амжилттай болж, энэ нь олон нийтийн талархлыг хүлээсэн буянтай ажил болсон. Уг өрхийн орлого зарлагын дэвтрийг гаргахдаа гадаад улсуудын олон төрлийн ижил төсөөтэй бүртгэл хөтлөлтийн загваруудыг судлан монгол оронд нийцүүлэн гаргасан ба уг дэвтрээс ямар нэг ашиг олох зорилгогүйгээр Улаанбаатар хотын бүх номын дэлгүүрүүдээр үйлдвэрийн өртгөөрөө худалдаалагдаж байна. БИД ББСБ нь энэхүү дэвтэрийг 3 дахь удаагаа дахин хэвлүүлж байна.Олон нийт болон МҮХАҮТ энэхүү санаачлагыг өндрөөр үнэлсэн нь бидэнд том урам зориг, эрч хүчийг хайрласан.
БИД ББСБ нь МББСБХ-ноос зохион байгуулсан"Оюунлаг залуус Монголын ирээдүй" хандивын аянд нэгдэж,улмаар Хүүхдийн төлөө-Амьдрах ухаан сургалтын төвийн иж бүрэн комьпютерийн танхимыг тохижуулж өгсөн.

ББСБ нь өөрийн салбаруудын байрладаг хороодын амьдралын боломж муутай өрхийн хүүхдүүдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэл бэлэглэсэн.

"Аюулгүй цус-Эхчүүдийг аврана" Уриатай хүмүүнлэгийн аянд нэгдэж хамт олноороо цусаа үнэгүй бэлэглэсэн.

Цусны донорын эгнээг өргөжүүлэх, сурталчлан танилуулах ажлын хүрээнд оюутануудын дунд "Аюулгүй цус-Эхчүүдийг аврана" уриатай эссэ бичлэгийн уралдааныг ивээн тэтгэн ажилласан.

МББСБХолбооны үйл ажиллагаанд манлайлан оролцдог.  

7. Байгууллагын удирдлага
Юуны өмнө БИД ББСБ-ын Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн Удирдах Зөвлөл компанийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, идэвхжүүлэх ажлыг нэн тэргүүний зорилтоо болгон ач холбогдол өгч жил бүрийн бизнес төлөвлөгөөндөө энэ чиглэлээр тодорхой ажлуудыг тусган оны эцэст тогтмол дүгнэн ажилладаг. 
Байгууллагын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, Компаний ТУЗ , Гүйцэтгэх зөвлөл, газаруудын ажиллах хэм хэмжээ, үүрэг хариуцлага, чиг үүргийг бодлого, журмаар нарийн тодорхойлон үйл ажиллагаандаа хэвшүүлэн ажиллаж байна.