Монгол банк
Бэлэн Бэлэн бус
Валют Авах Зарах Авах Зарах

Хайлт

Үнэт зүйлс

Алсын хараа

БИД эх орондоо санхүүгийн хүртээмжтэй үйлчилгээгээр тэргүүлэн, салбартаа хөгжлийг тодорхойлогч нь байна.

Эрхэм зорилго

БИД төв суурин газрын иргэд болон бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчидийн хөгжлийг дэмжих санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэнэ.

Уриа

БИД ЗӨВ СЭТГЭЛИЙН НЭГДЭЛ. САЙНААС АГУУД ДЭВШИЦГЭЭЕ.

БИД Логоны бэлэгдэл:

БИД Логоны ерөнхий хэлбэр нь арга билэг юм. Арга билэг тэмдэг бол мөнхийн хөдөлгөөний бэлгэдэл бөгөөд орчлон ертөнцийн бүхий л хэлбэрийг өөртөө багтаасан байдаг. Мөн санхүүгийн анхны төлбөрийн хэрэгсэл зоосон мөнгөний хэлбэр агуулсан, далайд дусал нэмэр, алхам алхмаар арвижин дэвжин хөгжих агуу сан хөмрөгийг бэлгэдэв. Голын цагаан эм хас нь бурхан багшийн зүрхэн шүтээн хэв бөгөөд энх тайван, эв нэгдэл, БИД хамтдаа, нэг зүгт цугтаа, БИД ЗӨВ СЭТГЭЛИЙН НЭГДЭЛ урианы илэрхийлэл болох бөгөөд мөнхөд орших хөдөлгөөнийг бэлгэдэв. 4н загасны бэлгэдэл нь: Хэрэглэгч, Харилцагч, Ажилтан, Хөрөнгө оруулагч юм.