Монгол банк
Бэлэн Бэлэн бус
Валют Авах Зарах Авах Зарах

Хайлт

Ногоон зээл

Эдийн засаг, технологийн хөгжлийг даган, байгаль орчин түүний баялагт хандах хүн төрөлхтний хандлага, хэрэглээ жилээс жилд өөрчлөгдөж олон талын сөрөг нөлөөллийг үүсгэж байна. Хөрс, агаар, усны бохирдол, байгалийн нөөц, хоол хүнсний хомстол зэрэг асуудлууд нь Монгол улсад төдийгүй дэлхий нийтийн өмнө нэн хурцаар яригдах болжээ. БИД ББСБ нь "ТоС хөтөлбөр"-ийн хүрээнд хариуцлагатай санхүүжилтийг бий болгохын тулд "Ногоон зээл"-ийн бүтээгдэхүүн гаргасан билээ. Энэхүү зээлийн бүтээгдэхүүн нь агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах замаар эрүүл хүнс, эрүүл амьдралыг бий болгож, ногоон байгууламжийг сайжруулах чиглэлд зориулан нийгмийн хариуцлагын хүрээнд бий болгосон зээл юм.

Зээлийн хэмжээ: 30.000.000 төгрөг хүртэл
Зээлийн хугацаа: 12 - 36 сар
Барьцаа хөрөнгө: Орон сууц, Хашаа байшин, Өмчилсөн газар

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх /Хүчинтэй хугацаатай/
  • Барьцаа хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ
  • Кадастрын зураг /Хашаа байшин, өмчилсөн газар бол/
  • Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл

Та Энд дарж өөрт ойрхон салбартай холбогдоорой. Танд амжилт хүсье.