Монгол банк
Бэлэн Бэлэн бус
Валют Авах Зарах Авах Зарах

Хайлт

БОНД /Хаалттай өрийн бичиг/

БОНД /Хаалттай өрийн бичиг/ гэж тухайн ББСБ-аас төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор хөрөнгө, санхүүжилт босгох гэж гаргасан тодорхой хугацааны дараа үндсэн тѳлбѳр болон хүүгээ эргүүлэн авдаг ѳрийн бичиг бүхий үнэт цаасыг хэлдэг. БИД ББСБ нь салбартаа анх удаа 2012 онд БОНД  гаргаж байсан түүхтэй билээ. 

БИД БОНД-ыг дараах нэр хүндээр батлан хамгаална.

  • БИД ББСБ нь Санхүүгийн Зохицуулах Хорооны шалгуур үзүүлэлтүүдийг байнга ханган ажиллаж сар бүр тайлангаа хянуулдаг.
  • 15 жилийн хугацаанд нийтдээ 300 тэрбум төгрөгийг 50,000 харилцагчид хүргэсэн нь таний итгэлцэл санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг.
  • Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-ын ТОП-10 ББСБ 2007-2014 онуудад 8 удаа, МББСБХолбооны 2013,2014,2016 оны ШИЛДЭГ ББСБ-аар шалгарсан.
  • Дэлхийн банк, БСХС-ийн ''Өрхийн орлого нэмэгдүүлэх'' төсөл 6 удаа, НХХЯ-ны ''Ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх'' төсөл 2 удаа тус тус хэрэгжүүлсэн.
  • БИД ББСБ нь Нийгмийн хариуцлагын үнэлгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Итали улсын ''Microfinanza rating'' байгууллагаар хийлгэж +B үнэлгээг авсан Монголын анхны шилдэг санхүүгийн байгууллага юм.

БОНД худалдан авахын давуу тал:

  • Инфляцад өртөхгүй мөнгөө өсгөнө.
  • Хадгаламжийн хүүнээс өндөр хүүтэй.
  • Хадгаламжаас давуу нь Бондоо бусдад худалдаж, өвлүүлж, барьцаалж, төлбөрийн хэрэгсэл болгож болно.
  • 6 сар тутамд хүүгээ авах боломжтой.
  • Та эрсдэлгүй найдвартайгаар, өндөр өгөөж хүртэхээс гадна таны оруулсан хөрөнгө бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг болон хүрэх болно.

Утас: 7000 2028