Монгол банк
Бэлэн Бэлэн бус
Валют Авах Зарах Авах Зарах

Хайлт

  • Нүүр
  • Зөвлөгөө
  • Монгол банкны зээлийн мэдээллийн сан ба түүний ач холбогдол.
Монгол банкны зээлийн мэдээллийн сан ба түүний ач холбогдол.
share tweet

Зээлийн мэдээллийн сан гэдэг нь иргэд, аж ахуй нэгжийн зээл болон төлбөр төлөлттэй холбоотой мэдээллийг агуулж буй нэгдсэн санг хэлнэ. Монгол банкны зээлийн мэдээллийн санд доорх байгууллагууд мэдээллээ нийлүүлнэ.

  • Банк, Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/
  • Санхүүгийн түрээсийн компани;
  • Төрийн байгууллага /эд хөрөнгийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон татвар, нийгмийн даатгал, гааль, эрчим хүч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/
  • Үүрэн холбооны операторууд /Хэрэглээний төлбөр, гар утасны зээл/  

Дээрх байгууллагууд Монгол банканд зээлдэгчийн зээлээ цаг хугацаанд нь төлж байгаа байдлаас хамааруулан зээлдэгчдээ үнэлгээ өгнө. Энэ мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд оруулж ангилна.

Зээлдэгчийн зээлийн мэдээллийг хэрхэн ангилах вэ?

Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооны журмын дагуу зээлийн болон бусад төлбөр тооцооны үүрэг гүйцэтгэх өдрөөс хойш хугацаа хэтэрсэн хоногоор

  • 0 хоног - Хэвийн
  • 1-90 хоног -  Хугацаа хэтэрсэн
  • 91-180 хоног –Хэвийн бус
  • 181-360 хоног –Эргэлзээтэй
  • 361-с дээш хоног –Муу    гэж ангилдаг.

91-ээс дээш хоног хэтэрсэн нийт ангиллыг Чанаргүй зээл гэнэ.

Мэдээллийг хэн хэрхэн ангилах вэ?

Энэхүү ангилал нь хэр сайн хариуцлагатай, санхүүгийн тооцоотой вэ? гэдгийг илтгэж байдаг. Иймд Банк, ББСБ болон төрийн, төрийн бус байгууллагууд шийдвэр гаргахдаа ашигладаг. Өөрөөр хэлбэл зээлээ цаг хугацаанд нь төлж чадаж байвал зээлийн мэдээллийн санд САЙН /хэвийн/ түүхтэй болж хадгалагдана. Сайн түүх бүрдүүлэх нь танд эдийн засгийн хувьд дараа дараагийн санхүүгийн харилцаанд ороход маш өндөр ач холбогдолтой.

Зээлийн мэдээлэл нь зээл төлөгдөж дууссанаас 6 аас дээш жилээр Монгол банкны зээлийн мэдээллийн санд хадгалагдан үлдэнэ.

 

share tweet