Монгол банк
Бэлэн Бэлэн бус
Валют Авах Зарах Авах Зарах

Хайлт

  • Нүүр
  • Мэдээ
  • "ЗЭЭЛ БА ӨР" ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
"ЗЭЭЛ БА ӨР" ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
share tweet

БИД ББСБ нь нийгмийн хариуцлагын хүрээнд "Боловсролыг дэмжих цогц хөтөлбөр"-ийг жил бүр хэрэгжүүлдэг билээ. 2019 онд уг хөтөлбөрийн хүрээнд дараах ажлыг хийж хэрэгжүүлсэн байна. Үүнд:

  • Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжил сонгох чиг баримжаа олгох сургалтыг зохион байгуулав.
  • БИД ББСБ-ын санаачилсан "1000 ЦҮНХ" аяныг МББСБХолбоотой 5 дахь жилдээ дэмжин оролцож, бага орлоготой өрхийн хүүхдүүдийн сурч боловсрох чин хүслийг дэмжих үүднээс иж бүрэн хичээлийн хэрэгслийг 1000 гаран хүүхдэд бэлэглэв. 
  • ШУТИС-ийн харьяа КТМС-ийн тэнхим тохижуулан сурч боловсрох таатай орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэв.
  • Оюутан залуусын танилцах дадлага болон үйлдвэрлэлийн дадлага хийх нээлттэй байгууллага болж бодитой хувь нэмэр оруулав.

Энэ удаа оюутан залуусынхаа дунд санхүүгийн талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэр дундаа зээлийн үйлчилгээтэй холбоотой аливаа ойлголтыг зөвөөр төлөвшүүлэх зорилгоор “ӨР БА ЗЭЭЛ” сэдвийн хүрээнд эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна.

Хамрах хүрээ: Нийт их дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд

Зохион байгуулагч: БИД ББСБ

Тавигдах шаардлага:

  • Өгөгдсөн сэдвийн хүрээнд бичигдсэн байх.
  • Гараар бичсэн байх.
  • Цаасны хэмжээ: А4
  • Үгийн тоо: 800-850
  • Оролцогч дараах мэдээллийг /Эссэ бичсэн цаасныхаа арын зүүн доод буланд/ үнэн зөв тод гаргацтай бүрэн гүйцэд бөглөсөн байх. Үүнд: Өөрийн овог нэр, Утасны дугаар, Өөрийн сургууль болон коллежийн нэр, Хэддүгээр дамжааны оюутан эсэх, И-мэйл хаяг

/Жич: Эссэг эх хувиар нь авчирч өгөх./

  • Нэг оюутан нэг бүтээлээр оролцох
  • Өөрийн эссэг илтгэж танилцуулах

Хүлээн авах хугацаа: 2019.10.04 – 10.21 хооронд ажлын өдрүүдээр 09:00-18:00 цаг хүртэл хүлээн авна.

Нийт оролцогч нарын дундаас ШИЛДЭГ 15-н эссэг шалгаруулан тэдний дундаас эхний 1, 2, 3-р байрын эздийг эссэд тавигдах шаардлага болон илтгэж, танилцуулж буй ур чадвараас хамааран тодруулна. Үлдсэн 12 оролцогчид гарын бэлэг дурсгалын зүйл гардуулна.

Шагналын сан:

1.Байр 500.000 төгрөг + IBT сургалтын төвийн 50% эрхийн бичиг + Дурсгалын зүйл

2.Байр 300.000 төгрөг + IBT сургалтын төвийн 30% эрхийн бичиг + Дурсгалын зүйл

3.Байр 200.000 төгрөг + IBT сургалтын төвийн 20% эрхийн бичиг + Дурсгалын зүйл

4. Тусгай номинацад 12 оюутны эссэг шалгаруулан дурсгалын зүйлээр шагнаж урамшуулна.

Шалгаруулах журам:

  • Хандлага, Өөрийн байр суурь, шинэлэг санаа / 40 оноо/
  • Сэдвийн агуулга зорилго бүрэн / 30 оноо/
  • Хэл найруулга, бичгийн ур чадвар / 20 оноо/
  • Эссэ танилцуулга. 5 мин /10 оноо/

Хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, “Ус Цаг Уурын Хүрээлэн”-ийн хойно БИД ББСБ байрны 2 давхарт МБХГазарт.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Websait     www.bid-finance.mn

Facebook    БИД ББСБ

Twitter       БИД ББСБ

Утас: 7000 2028

share tweet