Монгол банк
Бэлэн Бэлэн бус
Валют Авах Зарах Авах Зарах

Хайлт

"ХАРИЛЦАГЧИЙН СУРГАЛТ-2019"
share tweet

БИД ББСБ нь “Санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр”-ийн хүрээнд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Харилцагчийн сургалт” арга хэмжээгээ “ЗЭЭЛ БА ӨР, САНХҮҮГИЙН МЕНЕЖМЕНТ" гэсэн сэдвийн дор амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагын сургалтын нэг онцлог нь зөвхөн БИД ББСБ-ын харилцагч нарын дунд гэж хязгаар тогтоолгүйгээр сургалтад хамрагдаж санхүүгийн талаарх мэдлэгээ дээшлүүлэх, санхүүгийн боловсролдоо анхаарч буй хүн бүрийг нээлттэй хамруулсанаараа онцлогтой байлаа.

Сургалтын зочин багшаар Ganabell institute-ийг үүсгэн байгуулагч Ц.Гандолгор оролцлоо.

Сургалтын гол мессэжүүд: 

  • Бэрхшээлийг боломж гэж харж байвал та баян сэтгэлгээтэй хүн,
  • Зээл бүхэн өр биш, зээлийг боломж гэж харах.
  • Зээлийг орлогоо нэмэгдүүлэх, хөрөнгө оруулах зориулалтаар авах.
  • Хэрэглээний зүйл болон үнэ цэнэ нь унах зүйлийг зээлээр авахгүй байх.
  • Орлого зарлагаа хөтлөх нь сул зардал хаана гараад байгааг харуулдаг.
  • Хэмнэж байж хуримтлал бий болдог.
  • Мөнгөн урсгалын төлөвлөлт хийх арга.
  • Санхүүгийн сахилга бат

Мөн нийт оролцсон харилцагч нарт БИД ББСБ-ын эрхлэн гаргасан “Өрхийн орлого зарлагын дэвтэр”, Ц.Гандолгор багшийн бичсэн “Өртэй хүн өөдөлдөг” номыг бэлэглэж цаашдын ажил, хөдөлмөрт нь амжилт хүслээ.

Цаг заваа зориулан сургалтад хамтрагдсан нийт харилцагч та бүхэнд баярлалаа.

БИД ЗӨВ СЭТГЭЛИЙН НЭГДЭЛ

share tweet