Монгол банк
Бэлэн Бэлэн бус
Валют Авах Зарах Авах Зарах

Хайлт

САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХҮРЭХ 3-Н АЛХАМ
share tweet

САНХҮҮГИЙН ЗӨВӨЛГӨӨ №01:

Хүнд олон эрх чөлөө байдаг. Бусад эрх чөлөөг бүрэн эдлэхэд хамгийн том хүч болох эрх чөлөө бол САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ юм. Энэ эрх чөлөөнд хүрэхийн тулд та яг одооноос хуримтлуулж, хэмнэж эхлэх хэрэгтэй. Хүн их орлого олсноор биш хэмнэж чадсанаараа баян болдог. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд та дараах 3 шатаар алхах ёстой.

Таны санхүүгийн эрх чөлөөнд хүрэх хамгийн эхний, хамгийн чухал алхам бол САНХҮҮГИЙН ЭРСДЭЛИЙН САН бий болгох юм.

САНХҮҮГИЙН ЭРСДЭЛИЙН САН: Гэдэг нь та ямар нэг шалтгааны улмаас 12 сарын туршид ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй үедээ өрхийн төсвөө /Байрны төлбөр, Харилцаа холбоо, Эрүүл мэнд, Хоол хүнс, Унаа тээвэр г.м/ дааж чадахуйц хуримтлалтай байх тийм хэмжээний мөнгөн хуримтлалыг хэлнэ. Энэ хэмжээг тооцохдоо та сарын өрхийн төсвөө 12-р үржүүлж гаргана. Хэрэв ийм хэмжээний хуримтлалтай бол Дэлхий нийтээр тархаад байгаа COVID-19 цар тахлын үед өөрийн болон гэр бүлийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг вакцин гартал хамгаалж чадна. 

2 дахь алхам:

САНХҮҮГИЙН СААЛИЙН ҮНЭЭ: Гэдэг нь таны хадгалж хуримтлуулсан мөнгөний хүүгийн өсөлт сар бүрийн өрхийн төсвийг бүрдүүлж чадах тэр хэмжээг хэлнэ. Өөрөөр хэлбэл та ажил хийхгүй байсан ч таны хуримтлалын хүүний өгөөж таний сарын өрхийн төсвийг өгч байх хэмжээ юм. Энэ хэмжээг тооцохдоо та сарын өрхийн төсвөө 100-р үржүүлж гаргана. Жнь: Олон жилийн туршлагатай, төлбөрийн чадвар сайтай, өндөр өгөөж өгөх хадгаламжийн /Итгэлцэл/ үйлчилгээг сонгож хуримтлалаа хийх нь оновчтой байх болно. Та дараах холбоосоор орж “Итгэлцэл”-ийн үйлчилгээтэй энд дарж танилцаарай. 

           

3 дахь алхам:

САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ: Гэдэг нь та өөрийн хөдөлмөр оролцоогүйгээр олж буй орлогоороо хүсэл мөрөөдлийнхөө хэмжээгээр сарын зарцуулалтаа хийж амьдрахыг хэлнэ. Та өндөр өгөөжтэй хадгаламжийн /Итгэлцэл/ үйлчилгээг сонгохоос гадна хөрвөх чадвартай Бонд / энд дарж /, Хувьцаа, Хөрөнгө оруулалт хийж түүнээс олсон өгөөжөөр өөрийн мөрөөдлийн амьдралаар амьдрах боломж юм.

Танд амжилт хүсье!

Утас: 7000 2028

share tweet