Монгол банк
Бэлэн Бэлэн бус
Валют Авах Зарах Авах Зарах

Хайлт

  • Нүүр
  • Мэдээ
  • "БИД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" НЬ МББСБХ-НЫ АЯНД НЭГДЭЖ УОК-Д 100.000.000 ТӨГРӨГ ХАНДИВЛАВ.
"БИД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" НЬ МББСБХ-НЫ АЯНД НЭГДЭЖ УОК-Д 100.000.000 ТӨГРӨГ ХАНДИВЛАВ.
share tweet

Цар тахлын нөлөө дэлхий даяар хүчтэй явагдаж байгаа бөгөөд үүнээс ард иргэдээ хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйл ажиллагааг Монгол улсын засгийн газар УОК-с амжилттай зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү урьдчилан сэргийлэх томоохон үйлсэд ард иргэдийн тэр дундаа бизнесийн байгууллагуудын идэвх оролцоо, дэмжлэг туслалцаа ихээхэн хэрэгтэй байгаа бөгөөд үүний дагуу МББСБХолбооноос санаачлан зохион байгуулсан хандивын аянд нэгдэн УОК-ын үйл ажиллагаанд 100.000.000 төгрөгийн хандив өргөлөө.

БИД санхүүгийн нэгдэл нь Эрүүл мэндийн яам, УОК-ын зүгээс гаргасан заавар зөвлөмжүүдийг сайтар дагаж мөрдсөөр байна.

Үүнд:

  • Үйлчлүүлэгч нартаа эрсдэлгүй эрүүл аюулгүй орчинд үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлэх.
  • Эрүүл мэндийн яам болон “Улсын Онцгой Комиссоос гаргасан шийдвэр, заавар зөвлөмжийг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг өөрсдийн мэдээллийн сувгаар дамжуулан цаг алдалгүй хүргэх.
  • Харилцагч болон ажилтанаа хамгаалах зорилгоор онцгой үед ажиллах ажлын төлөвлөгөө боловсруулах.
  • Ажилтныхаа эрүүл мэнд тасралтгүй хэвийн ажиллагааг хангах зорилгоор ажлын цагийг багасгах, маск болон шаардлагатай зүйлсээр хангах.
  • Дотоод хурал цуглаан болон сургалтуудыг 100 хувь онлайнаар зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлсээр байна.

Мөн Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед зээлийн үйлчилгээг зогсоолгүй, санхүүгийн хүртээмжийг хэвээр хадгалах нь  харилцагч болон бичил жижиг дунд бизнес эрхлэгчдийнхээ өмнө хүлээсэн НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА юм.

БИД Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Мөрөн хотын нийт 13 н салбар нэгжээрээ дамжуулан зээлийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэсээр байна.

"БИД ЗӨВ СЭТГЭЛИЙН НЭГДЭЛ"

share tweet