Монгол банк
Бэлэн Бэлэн бус
Валют Авах Зарах Авах Зарах

Хайлт

  • Нүүр
  • Мэдээ
  • “1 ХАШАА 1 МОД” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
“1 ХАШАА 1 МОД” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
share tweet

БИД санхүүгийн нэгдэл нь 2020.05.01-31 хүртэл “1 ХАШАА 1 МОД” төслийг салбартаа анх удаа санаачлан амжилттай хэрэгжүүллээ. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлсэн төслийн маань гол зорилго тоосжилт, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, мөн хариуцлагатай санхүүжилтийг дэмжих гэсэн үндсэн хоёр зорилгын хүрээнд хэрэгжсэн юм.

Төслөөр үйлчлүүлэгч өөрийн газар болон хашаа байшингаа барьцаалан зээлийн үйлчилгээ авсан тохиолдолд хашаандаа тарих нэг модны суулгацыг бидний зүгээс бэлэглэж дээр нь зээлийн хүүний хөнгөлөлт эдлүүлэх нөхцөлтэйгээр явагдсан.

Энэ хугацаанд Улаанбаатар болон орон нутгийн нийт 13-н салбараар маань 150 гаруй иргэн үйлчлүүлж зээлийн үйлчилгээ авсан бөгөөд зээлийн үйлчилгээ аваагүй ч гэсэн манай албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан “1 ХАШАА 1 МОД” төсөлд тань хамрагдан мод тарья гэсэн хүсэлт ирүүлсэн иргэдийнхээ энэхүү хүсэлтүүдийг хүндэтгэн үзэж дахин 100 ширхэг модны суулгацыг нэмж иргэддээ хоёр өдрийн турш үнэгүй тараалаа.

БИД санхүүгийн нэгдлийн хувьд “1 ХАШАА 1 МОД” төслийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд санаачлан хэрэгжүүлснээр 1 сарын хугацаанд Улаанбаатар хотынхоо 250 гаруй айлын хашаанд ногоон байгууламж бий болох үндсийг бий болголоо.

Энэхүү төсөл маань жил бүрийн 5 болон 10 саруудад уламжлал болгон зохиогдох бөгөөд жижиг дунд бизнес эрхлэгч иргэн таныг бидэнтэй нэгдэхийг уриалж байна. 

Биднийг СОНГОН үйлчлүүлсэн та бүхэндээ БАЯРЛАЛАА.

share tweet