Монгол банк
Бэлэн Бэлэн бус
Валют Авах Зарах Авах Зарах

Хайлт

ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
share tweet

Аливаа зээлийг та хариуцлагатай санхүүжилт болгон ирээдүйдээ үнэ цэнэ, үр ашгаа өгөх зүйлийн төлөө зориулан санхүүгийн боломж бололцоондоо тулгуурлан авч амьдрал ахуйдаа зориулах нь зүйтэй юм. Ингэснээр таны авсан зээл өрийн дарамт, санхүүгийн дарамт бололгүй ирээдүйд таны аж амьдралд хэмжээлшгүй үнэ цэнэ баялгийг бий болгох боломжтой юм.

Зээлтэй байх нь зөв үү?

Та зээлээ цаг хугацаанд нь төлөх боломжтой гэж үзэж байгаа бол зарим тохиолдолд бусдын мөнгийг ашиглах нь таны бодож байгаагаас илүү үр өгөөжтэй байдаг. Гагцхүү та зээл авахаасаа өмнө урьдчилан ирээдүйн нөхцөл байдлынхаа талаар сайтар төлөвлөх хэрэгтэй. Жишээ нь:

  • Хэрэв та зээл авснаар ирээдүйд олох орлого тань нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа бол бизнесийн зээл авч боломжоо баялаг болгох нь зүйтэй.
  • Хэрэв та зээл авч ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байгаа бол зорилгодоо хүрэхэд нэг алхам дөхөм болох болно.

Жнь: Шинээр бизнес эхлүүлэх эсвэл эрхэлж буй бизнесийн эргэлтийн хөрөнгөнд зориулж ашиг нэмэгдүүлэх. Магадгүй та боловсролын зээлийг ашиг өгөхгүй гэж бодож магад гэвч тухайн мэдсэн сурсан зүйлээрээ үнэ цэнийг бүтээж ашиг орлого нэмэгдүүлэх боломжтой.

Харин зардал нэмэгдүүлэх, үнэ цэнэ нь цаг хугацаа өнгөрөх тусам унаж байдаг зүйлийн төлөө зээл авахгүй байхыг эрмэлзэх хэрэгтэй. Жнь: Гар утас, хэрэгцээнээс хэтэрсэн машин гэх мэт. Гэхдээ нөгөө талаас нь бодоод үзэхэд утас таны ажлын хувьд маш чухал үүрэг гүйцэтгэж бүтээмжийг нэмэгдүүлэх бол зээлээр авахад ухаалаг байж болох юм.

Зээлээ хэрхэн үр ашигтай буцаан төлөх вэ?

  • Сар бүрийн төлөлт болохыг хүлээхгүй 1 хоног ч байсан хамаагүй урьдчилж төлөх.
  • Сар тутмын төлөлтөө хоёр хуваан төлөх.
  • Хэрэв гэнэтийн орлого орж ирэх, эсвэл зээл авсанаар орлого нэмэгдэж байгаа бол нэмэгдсэн орлогоороо зээлээ төлөх.
  • Хэрэв төлөх дүн дутуу байсан ч бага ч хамаагүй төлөлт хийж байх. Тухай бүрд үргэлж зээлийн мэргэжилтэнтэй холбоотой байж хамтдаа гарц олох.

Зээлээ цаг хугацаанд нь төлсний ач холбогдол.

  • Хэрэв та зээлээ цаг тухай бүрд нь төлөх эсвэл орлогоосоо урьдчилан төлж чадсанаар зээлийн хүү бага төлнө.
  • Харилцаж буй санхүүгийн байгууллагадаа сайн харилцагч болж зээлийн хөнгөлөлт урамшуулал эдлэх болно.
  • Дараа дахин зээл авхад нэмэлт материал шаардахгүй хурдан шуурхай зээлээ авах боломж бүрдэнэ.
  • Монгол банкны зээлийн мэдээллийн санд сайн түүхтэй болж аливаа санхүүгийн харилцаанд орход саадгүй байх бөгөөд давуу тал болдог.

Зээлээ цаг хугацаанд нь төлөөгүйн хор уршиг.

  • Хэрэв та зээлээ цаг тухай бүрд нь төлөхгүй бол зээлийн хүү хуримтлагдаж нэг дор төлөхөд хүндрэлтэй байдал үүснэ.
  • Мөн нэмэгдүүлсэн хүү тооцогдож төлөх байсан дүнгээсээ илүү төлбөр төлөх болно.
  • Харилцаж буй санхүүгийн байгууллагадаа итгэл алдарч дараа дараагийн зээлийн үйлчилгээнд саад учирна.
  • Монгол банкны зээлийн мэдээллийн санд муу түүхтэй болж аливаа санхүүгийн харилцаанд ороход саад болно.
share tweet