Монгол банк
Бэлэн Бэлэн бус
Валют Авах Зарах Авах Зарах

Хайлт

БАРЬЦАА ХӨРӨНГӨ ГЭЖ ЮУ БЭ?
share tweet

Барьцаа хөрөнгө гэдэг нь зээлдэгчийн зээлдүүлэгчид зээлээ төлөх баталгаа болгож буй хөрөнгийг хэлнэ.

Бусдад зээл олгох нь эрсдэлтэй тул зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлээ буцаан төлөх баталгаа болгож барьцаа хөрөнгийг шаардаж болно. Үүнд: Үл хөдлөх хөрөнгө, газар, машин, үнэт эдлэл болон бусад үнэт зүйлс багтдаг.

Барьцаатай болон барьцаагүй зээл

Бүх зээлийг барьцаа хөрөнгөөр баталгаажуулах шаардлагагүй байдаг ба тэдгээрийг барьцаагүй зээл гэж нэрлэдэг. Жишээ нь:

  • Кредит карт
  • Цалингийн зээл
  • Дараа төлбөрт үйлчилгээ гэх мэт

Эсргээрээ барьцаа хөрөнгөөр баталгаажсан зээлийг “Барьцаатай зээл” гэх энэ нь барьцаагүй зээлтэй харьцуулахад зээлийн хэмжээ их байдаг. Жишээ нь:

  • Үл хөдлөх барьцаалсан зээл
  • Авто машин барьцаалсан зээл
  • Үнэт эдлэл барьцаалсан зээл гэх мэт.

Ер нь барьцааны хөрөнгийн үнэлгээ нь зээлдэгчийн хүссэн зээлийн хэмжээтэй тэнцүү буюу түүнээс дээш байх шаардлагатай.

Зээлийн баталгаа ба хүүний түвшин

Барьцаа хөрөнгө нь зээлдүүлэгчийн эрсдэлийн бууруулах боломжтой гэж үздэг зээлийн хүүгийн түвшин нь барьцаагүй зээлтэй харьцуулахад хамаагүй бага байдаг.

Орон сууц барьцаалсан зээл

Барьцаа хөрөнгөөр баталгаажсан зээлийн хамгийн түгээмэл хэлбэрүүдийн нэг нь орон сууц барьцаалсан зээл буюу үл хөдлөх барьцаалсан зээл байдаг.

Зээлдүүлэгч нь зээлдэгчийн барьцаа хөрөнгийн “Зах зээлийн бодит үнэлгээ”-тэй тэнцүү эсвэл түүнээс бага хэмжээний зээлийг зээлдэгчтэй харилцан тохиролцож олгож болно.

Зээлдэгч нь зээл олгогчтой харилцан тохиролцсон зээлийн эргэн төлөлтөө цаг тухайд нь төлөх үүрэгтэй ба үүнийгээ баталгаажуулж зээлдүүлэгчид барьцаа хөрөнгөөрөө баталгаа олгодог.

Хэрэв зээлдэгчид тодорхой хугацааны туршид зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй бол зээлдүүлэгч нь барьцаа хөрөнгийг хураан авч, зээлийн гэрээний үүргийн хэрэгжилтийг хангуулдаг.

share tweet