Монгол банк
Бэлэн Бэлэн бус
Валют Авах Зарах Авах Зарах

Хайлт

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ НЬ
share tweet

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал гэдэг нь?

Замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, болон эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд даатгагч тухайн хохирлыг нөхөн төлнө.

Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл: Замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, болон эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд даатгагч тухайн хохирлыг нөхөн төлнө.

Нэмэлт хамгаалалт: Давагдашгүй хүчин зүйлийн нөлөө /Байгалийн гамшиг, үер ус, гал түймэр/ болон гуравдагч этгээдийн таны тээврийн хэрэгсэлд учруулах хохирол

Жолооч өөрийн тээврийн хэрэгсэлээ энэхүү даатгалд заавал хамруулсан байхыг хуулиар шаарддаг байна.

Тээврийн хэрэгслийн даатгал гэж юу вэ?

Даатгалын тохиолдлын улмаас таны өөрийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан тохиолдол тухайн хохирлыг даатгагч хариуцахыг тээврийн хэрэгслийн даатгал гэж энгийнээр хэлж болно.

Таны тээврийн хэрэгсэлд гэнэтийн санамсаргүй байдлаар хохирол учирснаар төлөвлөөгүй зардал гарах, цаг хугацаа алдах зэрэг сөрөг үр дагаврыг бий болгодог. Энэ бүх эрсдэлээс таныг урьдчилан сэргийлэх хамгаалалт бол тээврийн хэрэгслийн даатгал” юм.

Анхаарах нэр томьёоны ойлголт

Даатгалын хураамж – даатгуулагч тээврийн хэрэгслээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг

Даатгалын нөхөн төлбөр - Гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгииг

Даатгалын тохиолдол – Тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, тохиролцсон гэрээний болзол бүрдэхийг

Даатгуулагчийн өөрийн хариуцах хэсэг – Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг сэргээх засахад даатгуулагчийн өөрийн хариуцах хэсэг

share tweet