Монгол банк
Бэлэн Бэлэн бус
Валют Авах Зарах Авах Зарах

Хайлт

ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?
share tweet

Итгэлцэл үйлчилгээ гэдэг нь харилцагч таны хөрөнгийг итгэлцлийн үндсэн дээр гэрээ байгуулан авч зах зээлийн эрсдэл үнэгүйдлээс хамгаалж өндөр үр шим /ашиг/ олж өгөх зорилгоор харилцан ашигтай хамтран ажиллах үйлчилгээ юм.

Итгэлцлийн хөрөнгө нь ямар ч төрөл, хэлбэр, үнэлгээтэй байж болох ба түүний үр шимийг хоёр тал өөрсдийн хэрэгцээнд тулгуурлан харилцан ашигтай ажиллах боломжийг олгодог санхүүгийн хэрэгсэл юм.

Итгэлцлийн үйлчилгээний оролцогч талууд

Итгэмжлэгч – Хөрөнгөө удирдах, захиран зарцуулах эрхээ гэрээний үндсэн дээр бусдад шилжүүлж түүнээс үүсэх үр шимийг хүртэгч.

Хувь хүртэгч – Итгэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу  итгэмжлэгдсэн хөрөнгийн үр шимийг хүртэгч. Гэхдээ энэ нь итгэмжлэгдсэн хөрөнгийн эзэмшигч, захиран зарцуулах эрх бүхий этгээд биш юм.

Итгэмжлэгдэгч – Хувь хүн, Бизнес эрхлэгч, Аж ахуй нэгжийн аль нь ч байж болох ба итгэмжлэгчтэй байгуулсан хөрөнгө удирдах гэрээний дагуу хөрөнгийн үнэ цэнийг өсгөх, хадгалах, үр өгөөж бий болгогч.

Итгэлцлийн үйлчилгээ яагаад хэрэгтэй вэ?

Итгэлцэл бол хувь хүн, албан байгууллага бүрийг ашиглах боломжтой олон талд зорилтот баялгыг бий болгогч санхүүгийн бүтээгдэхүүн юм. Жишээ нь:

  • Үр хүүхдийнхээ боловсролд зориулан итгэлцэлд хөрөнгө байршуулах нь хүүхдийг хүссэн сургуульдаа сурч боловсрох боломжийг нээж өгнө
  • Магадгүй таны бизнесийг үр хүүхэд тань өвлөн үргэлжлүүлэн эрхлэх боломжгүй тохиолдолд та өөрийн бизнесээ итгэмжлэгдэгчид хариуцуулан үр шимийг үр хүүхдэдээ хүртээх боломжтой.
share tweet