Монгол банк
Бэлэн Бэлэн бус
Валют Авах Зарах Авах Зарах

Хайлт

  • Нүүр
  • Мэдээ
  • ДҮНЖИНГАРАВ ХУДАЛДААНЫ ТӨВИЙН УРД ШИНЭ САЛБАРАА НЭЭЛЭЭ
ДҮНЖИНГАРАВ ХУДАЛДААНЫ ТӨВИЙН УРД ШИНЭ САЛБАРАА НЭЭЛЭЭ
share tweet

БИД Санхүүгийн Нэгдэл нь бичил бизнесийн салбарт 16 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд иргэд болон бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх эрхэм зорилгынхоо хүрээнд үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг мэргэжлийн өндөр төвшинд хурдан шуурхай үзүүлэн ажиллаж байна.

Тус салбарын хойно Нарантуул олон улсын худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв, Шөнийн зах, Sunday худалдааны төв зэрэг Улаанбаатар хотын томоохон худалдааны төвүүд байрладаг юм. Уг төвд бидний зорилтод зах зээл болох бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид төвлөрсөн байдаг. Эдгээр эдгээр бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээг ойртуулах, цаг хугацааг нь хэмнэх зорилгоор, бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг санхүүгийн хэрэгцээг нь хангах байдлаар дэмжихийн тулд тус салбарыг шинээр нээлээ.

БИД нээлтийн урамшуулал болгож 2020 оныг дуустал зээлийн шимтгэлийг 0% болгож, зээлийн хүүгээ хамгийн бага төвшинд хүргэн бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн хэрэгцээг дэмжихээр тус салбарын үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Мөн тус салбар нь Төрийн үйлчилгээний нэг цэгийн үйлчилгээтэй ойрхон тул зээл олгох хурдыг эрс нэмэгдүүлж байгаагаараа давуу талтай юм.

share tweet