БИД Санхүүгийн Нэгдэл нь бичил бизнесийн салбарт 16 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд иргэд болон бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх эрхэм зорилгынхоо хүрээнд үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг мэргэжлийн өндөр төвшинд хурдан шуурхай үзүүлэн ажиллаж байна.
Сонгино-Хайрхан дүүрэг нь хамгийн олон хүн амтай, нягтаршил ихтэй бөгөөд бага, дунд орлоготой иргэд хамгийн их байдаг дүүрэг юм. Эдгээр иргэдэд санхүүгийн үйлчилгээг ойртуулах, цаг хугацааг нь хэмнэх зорилгоор Сонгино-Хайрхан дүүргийн зүүн урд Содон хороололд шинэ салбараа нээлээ.
БИД нээлтийн урамшуулал болгож 2020 оныг дуустал зээлийн шимтгэлийг 0% болгож, зээлийн хүүгээ хамгийн бага төвшинд хүргэн бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн хэрэгцээг дэмжихээр тус салбарын үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Мөн тус салбар нь Сонгино-Хайрхан дүүргийн УБЕГазартай ойрхон тул зээл олгох хурдыг нэмэгдүүлж байгаагаараа давуу талтай юм.