Итгэлцэл үйлчилгээ гэдэг нь харилцагч таны хөрөнгийг итгэлцлийн үндсэн дээр гэрээ байгуулан авч зах зээлийн эрсдэл үнэгүйдлээс хамгаалж өндөр үр шим /ашиг/ олж өгөх зорилгоор харилцан ашигтай хамтран ажиллах үйлчилгээ юм.
Даатгалын тохиолдлын улмаас таны өөрийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан тохиолдол тухайн хохирлыг даатгагч хариуцахыг тээврийн хэрэгслийн даатгал гэж энгийнээр хэлж болно.
Зээлийг ихэнхдээ ганц удаагийн байдлаар биш тодорхой хугацааны туршид тогтмол дүнгээр буцаан төлж дуусахаар зохицуулдаг. Энэ нь зээлээ хугацаанд нь төлж дуусгах хамгийн хялбар энгийн аргаар тооцогддог.
Барьцаа хөрөнгө гэдэг нь зээлдэгчийн зээлдүүлэгчид зээлээ төлөх баталгаа болгож буй хөрөнгийг хэлнэ.
Зээлийг тодорхой хугацаанд ашигласныхаа төлөө зээлдүүлэгчид төлж буй төлбөр ба түүнийг ихэвчлэн жилийн хүүний түвшинөөр илэрхийлдэг.
Зээл гэдэг бол таны буцаан төлөхөө амлаж бусдаас авсан мөнгө. Харин Өр гэдэг бол таны амласан хугацаандаа буцаан төлж чадахгүй байгаа зээлсэн мөнгө гэж ойлгох нь илүү хялбар байх. Юу гэх гээд байна вэ? гэхээр зээл болгон өр биш юм.
Хүнд олон эрх чөлөө байдаг. Бусад эрх чөлөөг бүрэн эдлэхэд хамгийн том хүч болох эрх чөлөө бол САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ юм.
БНХАУ-д онцын шаардлагагүй бол зорчихгүй байх, зочин урихгүй байх хамгийн чухал юм. Харин тэндээс ирсэн иргэд өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийн төлөө урьдчидан сэргийлэх зөвлөмжүүдийг дагах, шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах болон эмч дуудаж үзүүлэх нь зүйтэй.
Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран иргэд, олон нийтэд чиглэсэн санхүүгийн залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий "Ятгах тусам нягтал” аяныг эхлүүллээ.
Зээлийн мэдээллийн сан гэдэг нь иргэд, аж ахуй нэгжийн зээл болон төлбөр төлөлттэй холбоотой мэдээллийг агуулж буй нэгдсэн санг хэлнэ. Монгол банкны зээлийн мэдээллийн санд доорх байгууллагууд мэдээллээ нийлүүлнэ.