Монгол банк
Бэлэн Бэлэн бус
Валют Авах Зарах Авах Зарах

Хайлт

Түүхэн хөгжил
2017-2019 ОН
  • "Тогтвортой амьжиргаа II" төслийг 5 дахь удаагаа дахин хэрэгжүүлэв.
  • Харилцагчийн сургалтыг "Санхүүгийн сахилга бат" "Маркетинг, Менежмент" "Байгууллагын санхүү" зэрэг сэдвээр зохион байгуулав.
  • "Эрсдэлийн үнэлгээний систем"-ийг бий болгон үйл ажиллагаандаа нэвтрүүлэв.
  • "Залилангийн эрсдэлийн үнэлгээ"-г боловсруулан хэрэгжүүлэв.
  • Комплайнс хариуцсан ажилтантай болж сургалт болон шаардлагатай арга хэмжээ аван ажиллаж байна.
  • БОНД /Хаалттай өрийн бичиг/ дахин гаргав. 
  • "1000 ЦҮНХ" аяныг МББСБХ-той хамтран 4 дахь жилдээ дэмжин оролцов.  
  • Дархан, Эрдэнэт, Мөрөн хотуудад шинэ салбар нээв.
  • "Авто лизингийн төв" байгуулан авто машины лизингийн үйлчилгээг нэвтрүүлэв.
  • Да хүрээ, 22 авто худалдааны төвүүдэд шинэ салбар нээв.
  • "Амьдрал бэлэглэе" аянд нэгдэж байгууллагаараа дахин цусны донор болцгоов.
  • Шилдэг 15 ажилтан Вьетнам улсын Нячанг хотоор аялав.
  • Нийт хамт олноороо Элсэн тасархай, Эрдэнэ зуу хийд, Архангай аймгийн Цэнхэрийн халуун рашаан маршрутаар аялав.
2014-2016 ОН
  • Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас шалгаруулдаг ТОП-10 ББСБ-ын ТОП-1-р шалгарав.
  • МББСБХ-ны Волейболын тэмцээнд 1-р байр эзэлж "Шилжин явах цом"-ын эзэн болов.
  • Ойкокредит, Connective капитал зэрэг ОУ-ын санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаа өрнүүлэв.
  • Германы санхүүгийн байгууллагаас санхүүжилт татав.
  • ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн Италийн Microfinanza рейтинг компаниар Нийгмийн хариуцлагын үнэлгээ хийлгэсэн ба B + үнэлгээ авав.
  • “Оюунлаг залуус-Монголын ирээдүй” гэсэн үйл ажиллагааг дэмжин МББСБХ, Хүүхдийн төлөө “Амьдрах ухаан” төвтэй хамтран ажилласан ба номын сан болон компьютерын иж бүрэн ангийг тохижуулж өгөв.
  • Хотын төвд Сөүлийн гудамжинд "Төв оффис"-ийн шинэ байртай болов.
  • "Чингэлтэй салбар" -аа Монгол банкны хойно нээв.
  • "Сүхбаатар салбар" -аа 100 айлд нээв.
  • "Тогтвортой амьжиргаа II" төслийг 3 дахь удаагаа дахин хэрэгжүүлэв.
  • ББСБ-ын салбарын хэмжээнд "1000 ЦҮНХ АЯН" -ыг санаачлан хэрэгжүүлж эхлэв.
  • "Амьдрал бэлэглэе" аянд нэгдэж байгууллагаараа цусны донор болцгоов.
  • Grapecity компанийн Марс II клоудад суурилсан програмыг нэвтрүүлэв.
  • Нийт хамт олноороо ОХУ-ын Байгаль нууранд очиж амрав.
2011-2013 ОН
  • Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТанхимаас шалгаруулдаг ТОП-10 ББСБ-ын ТОП-2-р шалгарав.
  • ББСБ-ын салбарт анх удаа БОНД /Хаалттай өрийн бичиг/ гаргав.
  • Smart Campaign үзэл санааг үйл ажиллагаандаа нэвтрүүлэв.
  • БИД ББСБ-ын нэрэмжит Байт харвааны "2011 оны заалны улсын аварга" шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав.
  • "Тогтвортой амьжиргаа II" төсөл дахин хэрэгжүүлэв.
  • "Ажлын байр бий болгох ядуурлыг бууруулах" төслийг 2 дахь удаа хэрэгжүүлэв.
  • Иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих үүднээс “Өрхийн орлого зарлагын дэвтэр” гаргав.
  • 1-р хороололд "Сонгино-Хайрхан салбар" аа нээв.
2008-2010 ОН
  • Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТанхимаас шалгаруулдаг ТОП-10 ББСБ-ын ТОП-3-р шалгарав.
  • ТУЗ-ийн дарга А.Алтансүх МББСБХ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдов.
  • НХХЯамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн "Ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах" төслийг анх удаа хэрэгжүүлэв.
  • "Итгэлцлийн үйлчилгээ" эрхлэх тусгай зөвшөөрөл авав.
  • БИД ББСБ-ын нэрэмжит Байт харвааны "Заалны улсын аварга" шалгаруулах тэмцээнийг 2010-2013 онуудад зохион байгуулав.
  • МҮХАҮТ, МББСБХ-ны шалгаруулалтаар “Санхүүгийн түргэн тусламж” бүтээгдэхүүнээр оны хамгийн дээд шагнал болох "Шилдэг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч" ББСБ-аар шалгарав.
  • Дэлхийн банк, МУ-ын засгийн газар хамтарсан Бичил санхүүгийн хөгжлийн сангийн хэрэгжүүлж байгаа "Тогтвортой амьжиргаа II" төсөл хэрэгжүүлэв.
  • Анхны салбарууд болох Баянзүрх, Баянгол салбаруудаа нээв.
2005-2007 ОН
  • Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТанхимаас шалгаруулдаг ТОП-10 ББСБ-ын ТОП-5-р шалгарав.
  • Санхүүгийн гудамжинд өөрийн өмчлөлийн оффистой болов.
  • "Нийслэлийн Хэрэглэгчдийн Найдвартай Түнш" байгууллагаар шалгарав.
  • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхим /МҮХАҮТ/-д гишүүнээр элсэв.
  • "Санхүүгийн түргэн тусламж” шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэвтрүүлэв.
2004 ОН
  • Үүсгэн байгуулагдав.