Монгол банк
Бэлэн Бэлэн бус
Валют Авах Зарах Авах Зарах

Хайлт

ТУЗ-ийн мэндчилгээ

БИД 2004 онд байгуулагдсан цагаасаа эхлэн бичил санхүүгийн салбарт харилцагч үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангах, санхүүгийн үйлчилгээ хүртэж чадахгүй байгаа ядуу болон бага дунд орлоготой хувиараа хөдөлмөр эрхэлдэг бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, хүртээмжийг нэмэгдүүлэх эрхэм зорилгынхоо хүрээнд үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хурдан шуурхай үзүүлж, түүнийгээ улам бүр төгөлдөржүүлж, санхүүгийн үйлчилгээний үлгэр жишээ загварыг бий болгохоор зорин ажиллаж амжилт ололт дүүрэн 16 -н жилийн амжилтыг бүтээжээ.

БИД бичил санхүүгийн зах зээлийг илүү хөгжүүлэхээр төлөвлөж, цар хүрээ, хүртээмжээ нэмэгдүүлэхийн тулд ногоон, эко зээлийн бүтээгдэхүүнээ бий болгон хөдөө орон нутагт шинэ салбаруудаа нээлээ. Өдгөө Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Мөрөн хотуудад нийт 15-н салбар, 90 -н ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж банк бус санхүүгийн байгууллагын салбартаа тэргүүлэгч нь болон ажиллаж байна.

16 жилийн түүхэн хугацаанд нийт 360 тэрбум төгрөгийг 50 мянга гаруй үйлчлүүлэгчид олгож нийт 10.000 гаруй ажлын байр шинээр бий болгоод байна. Энэ хугацаанд бид хэд хэдэн эдийн засгийн хямралыг даван туулсан бөгөөд ажилтнууд болон менежментийн багийн шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл, тууштай байдлын ачаар амжилттай даван туулж чадлаа.

2007, 2012 онд НХХЯ-ны харъяа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн хөнгөлөлттэй зээлийн төслийг 2 удаа, Монгол улсын засгийн газрын Бичил санхүүгийн хөгжлийн сангийн "Тогтвортой амьжиргаа-II" төслийг нийт 6 –н удаа амжилттай хэрэгжүүлээд байна.

МҮХАҮТ –аас шалгаруулдаг ТОП 10 -н ББСБ -аар 8-н удаа, МББСБХ –оос шалгаруулдаг “ОНЫ ШИЛДЭГ” ББСБ –аар 2012, 2013, 2014, 2016 онуудад нийт 4-н удаа тус тус шалгарсан.

БИД санхүүгийн нэгдэл нь 2014 онд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Италийн "Микрофинанза Рейтинг" компаниар Нийгмийн хариуцлагын В+ үнэлгээ авч Люксенбургийн вант улс, Бельги, Герман, Голланд зэрэг улсуудын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн байгууллага болсны илрэл юм.
Нийт харилцагч, хэрэглэгч болон ажилтнууддаа талархал илэрхийлье.

БИД ЗӨВ СЭТГЭЛИЙН НЭГДЭЛ