
"Итгэлцлийн үйлчилгээ" нь харилцагч таны мөнгөн хөрөнгийг итгэлцлийн үндсэн дээр гэрээ байгуулан авч зах зээлийн эрсдэл үнэгүйдлээс хамгаалж өндөр үр шим /ашиг/ олж өгөх зорилгоор харилцан ашигтай хамтран ажилладаг үйлчилгээ юм.
БИД таны итгэлцлийг дараах нэр хүндээр батлан хамгаална.
- БИД ББСБ нь Санхүүгийн Зохицуулах Хорооны шалгуур үзүүлэлтүүдийг байнга ханган ажиллаж сар бүр тайлангаа хянуулдаг.
- 15 жилийн хугацаанд нийтдээ 300 тэрбум төгрөгийг 50,000 харилцагчид хүргэсэн нь таны итгэлцэл санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг.
- Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-ын ТОП-10 ББСБ 2007-2014 онуудад 8 удаа, МББСБХолбооны 2013,2014,2016 оны ШИЛДЭГ ББСБ-аар шалгарсан.
- Дэлхийн банк, БСХС-ийн ''Өрхийн орлого нэмэгдүүлэх'' төсөл 6 удаа, НХХЯ-ны ''Ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх'' төсөл 2 удаа тус тус хэрэгжүүлсэн.
- БИД ББСБ нь Нийгмийн хариуцлагын үнэлгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Итали улсын ''Microfinanza rating'' байгууллагаар хийлгэж +B үнэлгээг авсан Монголын анхны шилдэг санхүүгийн байгууллага юм.

Итгэлцлийн үйлчилгээний давуу талууд:
- Инфляцад өртөхгүй мөнгөө өсгөнө.
- Хадгаламжийн хүүнээс өндөр үр шим /ашиг/ хүртээнэ.
- Итгэлцлээ барьцаалан Гэрээний хугацаанд багтаан Итгэлцлийн мөнгөн дүнгийн 80% хүртэлх хэмжээнд шуурхай зээл авах боломжтой.
- Та эрсдэлгүй найдвартайгаар, өндөр өгөөж хүртэхээс гадна таны хадгалуулсан итгэлцэл бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг болон хүрэх болно.
Утас: 9515 8880
